ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВД “АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЖ БАЙНА

2019-06-04  

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна.

Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.

Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10.00-16.00 цагийн хооронд  “NOVOTEL” зочид буудлаас зарласан 30 гаруй ажлын байрны өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болж байна.  “NOVOTEL” зочид буудал нь олон улсын түвшинд 4 одтой, Монгол улсад 5 одтой өндөр зэрэглэл бүхий нэр хүндтэй томоохон зочид буудал юм. 

Тус зочид буудал гүйцэтгэх түвшний дараах ажлын байрууд дээр сонгон шалгаруулалт явуулж ажлын ярилцлага хийж байна. Үүнд:

  • Угаагч
  • Үйлчлэгч
  • Үндсэн ба цагийн Зөөгч
  • Рестораны касс
  • Туслах тогооч
  • Тогооч
  • Мужаан
  • Хамгаалалтын ажилтан

Эдгээр ажлын байранд ажиллахыг хүссэн харилцааны соёлтой, багаар ажиллах болон ачаалал даах  чадвартай, эерэг хандлагатай, 40 хүртэлх насны иргэдийг урьж байна.

Зарим ажлын байран дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой.

 

Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

Утас: 75111896, 91011896

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?