ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦНО

2019-06-11  

Өчигдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 15 цэгт 30 гаруй байцаагч 20 хоногийн хугацаатайгаар хяналтын үзлэг шалгалт хийж эхэлсэн байна. Ингэхдээ техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлж, арга хэмжээ авахаар болсон байна. 

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан бол энэ удаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн. Иймд тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн, төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм. Хяналт шалгалтын үеэр татвараа хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөөдөр маргаашийн дотор сайн дураараа Автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг цэгүүдэд болон E-tax.mta.mn цахим хаягаар төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй" хэмээлээ.

Тээврийн хэрэгслийн бичиг баримт хураагдсан тохиолдолд тухайн нутаг дэвсгэр харьяаллын дагуу дүүргийн татварын хэлтсийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хариуцсан татварын улсын байцаагч тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хууль, журамд заасны дагуу бүрэн ногдуулан авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгоно. Энэхүү ажлыг нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн алба, Дүүргийн татварын болон Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулна.

Төвийн зургаан дүүрэгт тус бүр хяналтын хоёр пост, алслагдсан гурван дүүрэгт тус бүр нэг пост, нийт 15 цэгт татварын болон замын цагдаагийн 30 албан хаагч зам дээр хяналт тавьж ажиллах аж. Татвар хураах цэгүүдэд маргаашийн дотор очин сайн дураар албан татвар, төлбөрөө төлсөн бол ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй юм байна.

 

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?