ХАРИУЦЛАГАГҮЙ ЖОЛООЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖ ХҮҮХДҮҮД ГАРЦАН ДЭЭР БЭРТСЭЭР...

2019-06-11  

Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртсөн тухай бүртгэгддэг байна. Харин осол болох шалтгаан нь хүүхдийг буруу тээвэрлэх , харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулах, явганы гарц хорооллын дотор жолооч нар явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа хариуцлагагүй байдлаас болдог байна.

Тодруулбал, 2019-06-10-ны өдөр 8 хүүхэд зам тээврийн осолд холбогдсон бөгөөд 

  • согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 10-4 настай 2 хүүхдээ буруу тээвэрлэн автомашинаа жолоодож яваад мөргөлдөн үүсгэсэн хэрэг,
  • 7 настай хүүхэд харгалзах хүнгүй ганцаараа гарцгүй газраар гарч яваад зам тээврийн осолд өртсөн хэрэг, 
  • өвөөтэйгээ гарцаар гарч явахад нь мөргөсөн гэх мэт зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.

Тиймээс бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Дашрамд дурдахад Тээврийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 20-ноос эхлэн сарын хугацаанд “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг онцгойлон дурдаж өгөхийг хүссэн. Яагаад энэ хугацааг сонгосон гэвэл зургаа, долоо, наймдугаар саруудад орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг байна. Мэдээж хэн бүхэн зуны дэлгэр цагт үр хүүхдээ авч нутаг усаараа явахыг хүснэ. Гэтэл зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглүүлээгүйгээс болж осол гарахад бяцхан хүүхдүүд хамгаалах ёстой эцэг, эхийнхээ нүдэн дээр амьсгал хурааж, ноцтой гэмтэж байгаа нь харамсалтай. Иймд 2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын сандал, суудал өндөрлөгч, бүс тохируулагч хэрэглэж тээвэрлээгүй бол торгох арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан юм. 

Мөн “Бага насны хүүхдээ буруу тээвэрлэж байгаа эцэг, эхчүүдэд толгой дараалан арга хэмжээ авна. Нэг удаа сануулаад явуулна гэж байхгүй. Ялангуяа, орон нутгийг зорихдоо дээрх хуулийг биелүүлээгүй бол таныг зогсоосон пост бүр дээр заавал арга хэмжээ тооцно. Өнгөрсөн 2-3 жилийг харж байхад зам тээврийн ослын улмаас жилд нас барж байгаа 40-50 хүүхдийн дийлэнх нь зорчигч хэлбэрээр ээж, аавтайгаа хамт явж байхдаа осолд орсон байна. Ингэхдээ зориулалтын суудал, бүс хэрэглүүлээгүй байгаа юм. Хүн бүр бүс зүүлгэх ёстой гэдгийг мэддэг боловч бодит байдал дээр ийм л байна. Тиймээс хүүхдүүдийг хамгаалахаас өөр аргагүй." гэдгээ  Тээврийн цагдаагийн албаныхан сануулсаар байгаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?