СОНГУУЛИЙН ӨМНӨХ “ЭВСЭНЭ, ЭВСЭХГҮЙ” ГЭХ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ТОГЛООМ

2016-04-20  

СЕХ-нд бүртгүүлэхээс өмнө намууд эвсэж нэгдэхээ нэг тийш болгох гээд яаруу сандруу шийдвэрүүдээ гаргаж эргэж буцаж элдвээр үзэж байх шиг.

АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Л.Эрхэмбаяр : "АН УИХ-ын сонгуульд аль нэг улс төрийн нам хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй, дангаараа оролцоно. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна" гэв. Мөн тэрээр АН энэ сонгуульд “Монгол хүн 2020” гэх мөрийн хөтөлбөртэй орно гэв. Тэрээр МАН, МАХН хоёр битгий эвсээсэй гэсэн хувийн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Харин МАХН-ны Бага хурлын дараа МАХН-ны ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар : "2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хамтарч оролцох талаар МАН, МАХН хоёр 10 удаагийн хэлцэл хийсэн. Гэтэл МАХН хэлцлээсээ буцсан бичгүүдийг ирүүлэх боллоо. Цаг хугацаа ийм богино байхад МАХН тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна" гэжээ. Түүний мэдэгдэлд МАХН-ын зүгээс МАН-д шахалт үзүүлж буй өнгө аястай зүйлс дурьдагдсан байв. Мөн УИХ-ын Ж.Энхбаяр : "МАХН-тай эвсэнэ гэдэг бол гутамшиг" хэмээв. 

Гэтэл үүний эсрэг МАХН-ын Нарийн Бичгийн Дарга Б.Тулга "МАН дотор байгаа эвсэхийн эсрэг байгаа бүлэг буруу ташаа мэдээлэл тараагаад байна. МАХН, МАН-тай эвсэх байр суурин дээрээ хэвээрээ байгаа гэв. Намын доторх зарим гишүүдийн мэдээллээр намын дарга Н.Энхбаяр эвсэхийн эсрэг байр суурьтай байгаа хүмүүсийнхээ талд байгаа" гэцгээж байв.

Ийнхүү сонгуулийн өмнөх намууд зөрүүтэй байр суурийг ар араасаа цацаж иргэдийн толгойг эргүүлсээр байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?