СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨӨС... /ФОТО/

2019-06-13  

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг 2019” Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн гол зорилго нь соёл урлагийн салбар байгууллагуудын үндсэн ажил, үйлчилгээ, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд таниулах, сурталчлах, мөн иргэдээс соёл, урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулах талаарх санал санаачлагыг хүлээн авч дэмжихэд өдөрлөгийн зорилго оршиж байна. 

Өнөөдрийн өдөрлөгт нийт 25 байгууллагууд оролцжээ. Иргэдийг идэвхтэй оролцуулах зорилгоор байгууллагууд төрөл бүрийн урамшууллын үйл ажиллагааг санаачлан явуулсан. Тухайлбал соёл урлагийн байгууллагууд иргэд олон нийтэд зориулан тоглолт зохион байгуулах, уншигчийн үнэмлэх нээх, музей үзэх эрх /тасалбар/ олгох, азтан шалгаруулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлэхдээ Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр бид уншигчиддаа зориулж хамгийн том бэлгийг барьж байна. Энд хүрэлцэн ирсэн хүн бүрт МҮНС-ийн уншигчийн үнэмлэхийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр нээлгэх боломжийг олголоо. Жилээс жилд уншигчдын тоо, чанар улам бүр сайжирч байгаа. Залуу үеийнхэн их судалгаатай номыг уншиж байна. Мөн үндэсний номын сангаас эрхлэн гаргасан номын үзэсгэлэнг дэлгэлээ. Үүнд “Хар бухын балгасын үйсэн дээр бичиг “, “Монголын эрдэмт лам нарын төвд хэлээр туурвисан зохиол” толилуулж байна гэлээ.

Арга хэмжээний үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр чуулгын сургалт хүмүүжлийн маркетингийн албаны дарга Р.Өнөржаргал хэлэхдээ “Монголын ууган урлагийн байгууллага нь олон алдартан гавьяатнуудыг төрүүлэн гаргасан. Өдөрлөгийн үеэр цэргийн чуулгын түүхийг товчилсон ном хэвлэлүүд, cd, dvd–нүүд, улсын ба олон улсын уралдаанаас авсан шагналуудыг дэлгэр үзүүллээ”.

УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг хэлэхдээ “Жил бүр зохион байгуулагддаг соёл урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж байгаадаа маш их баяртай байна. Манай УДЭТ-ын хамт олон маш идэвхи санаачлагатай, олон сайхан уран бүтээлүүдтэй оролцож байна. Мөн залуу үеийнхэн маань өдөрлөгт олноор хүрэлцэн ирж, сонирхож байгаа нь тун сайхан санагдлаа” гэв.

 

 

 

М.ОЮУНЦЭЦЭГ

А.АРИУНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?