"ИХ 20" ГҮРНИЙ УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТЫГ ПУТИН ДҮГНЭЛЭЭ

2019-07-01  
 
 
 
 
 
Дэлхий дахинд худалдааны эрс шинэчлэл хийх цаг иржээ гэдгийг "Их 20" гүрний удирдагчид санал нэгтэйгээр зөвшөөрсөн нь энэ удаагийн уулзалтын ач холбогдол юм гэж Путин дүгнэлээ. Түүнээс гадна, энэ Дээд хэмжээний уулзалт нь улс гүрний удирдагчид өөр хоорондоо уулзалдах сайхан боломжийг олгодог. Орос улсын хувьд Турк улстай харьцаагаа улам сайжруулна. Оросын жуулчин шиг сайн жуулчин дэлхийд байхгүй. Туркийн эдийн засагт жил бүр Оросын жуулчид 5 тэрбум ам.долларыг нэмэрлэдэг тооцоо бий. Үүнийгээ нэмэгдүүлнэ. Нефтийн олборлолт, түүнийг хязгаарлах асуудлаар Арабын хан хүүтэй хэлэлцсэн. Украйны асуудлаар Трамптай ярилцсан. Мөн стратегийн зэвсэглэлийн асуудлаар АНУ -тай хийж буй хэлэлцээр үргэлжилж буй.
 
 
 
 
 
 
 
Английн Тереза Мэйтэй уулзаж, харилцаагаа шинэ шатанд гаргах тухай ярилцлаа. Харьцаа хөндий хүйтэн ч, зөв хандлагын эхлэл тавигдсан. Аль ч улс гүрэнтэй бид эн тэнцүү харилцах зарчмыг баримталж буй. Оросын эсрэг АНУ хориг тавих эсэх нь тэдний л дотоод хэрэг. Ингэлээ гээд бид АНУ-ын өмнө сөгдөхгүй. Харин л хариу арга хэмжээг авах болно. Бидний харьцаа бол толины тусгал гэж хэлж болно. Тэд ямар авир зан гаргана, бид тэгэж л хариулах болно. Ингэж Оросын ерөнхийлөгч өөрийн байр сууриа тодотголоо.
 
 
 
Э.НОМИН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?