СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭСТ 34 ХҮНИЙ СУУДАЛТАЙ АВТОБУС ХАНДИВЛАЛАА

2019-07-03  

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат өнөөдөр 34 хүний суудалтай автобус хандивлалаа.

Тэрээр хэлэхдээ “Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс анхаарал хандуулж өөрийн эзэмшлийн 34 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өгч байна. Ингэснээр алба хаагчид дүүргийн алслагдсан гудамж талбай, цэгт тогтмол эргүүлээр ажиллаж хяналт тавих, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, гал түймэр, онцгой байдлын үед ч ашиглах боломжтой болох юм” гэлээ.

Үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Наранбаатар болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл нар оролцлоо.  

Тус хэлтэс нь Сүхбаатар дүүргийн 10-20 дугаар хороог хариуцан нутаг дэвсгэрийнхээ нийт байгууллага, айл өрх, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг ба Бэлх, Сэлх, зуслан, амралтын газрууд байрладагаараа онцлог юм.

 

 

ТЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АУРА БУЮУ ӨӨРИЙН ЭНЕРГИЙГ УДИРДАЖ СУРАХ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ УУ?