РОМЫН ПАП ЛАМ АФРИКИЙН УЛС ТӨРЧДИЙН ГУТЛЫГ ҮНСЛЭЭ

2019-07-06  
 
 
 
Пап лам улс төрчдийн гутлыг үнсэж явсангүй. Харин хоригдлуудын хөлийг бол үе үе угаадаг заншилтай. Гэтэл тэрбээр Өмнөд Суданы эрх мэдэл бүхий улс төрчдийн гутлыг нэгд нэгэнгүй үнслээ. Дайн төгсөж, үндэстэн хоорондын өширхөл, бие биенээ үл ойлголцох байдалаа даван туулж, энх тайван тогтож, улс үндэстэн нэгдэж, иргэн бүрийн сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл биелнэ гэж найдаж байна. Үүнийг л би Суданы улс төрчдөөс гуйж, гутлынх нь улыг хүртэл үнслээ гэж Пап лам хэллээ.
Би урьд өмнө ийм зүйл үзэж байсангүй. Миний нүдийг нулимс өөрийн эрхгүй бүрхэж, хамар шархирч, үг ч хэлэх чадалгүй болсон. Пап лам Францисийг ийм үйлдэл хийнэ гэж огт төсөөлөөгүй гэж Өмнөд Суданы дэд ерөнхийлөгч, хатагтай Рябекка Няданг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодотголоо.
Ватиканд, хоёр өдөр хаалттай хуралдсан Африкийн орнуудын лидерүүдийн уулзалтын үеэр 82 настай Пап лам хөл муу ч, өвдөг сөгдөн 400,000 иргэний амь насыг авч одсон иргэний дайнаа зогсоохыг сөргөлдөгч хоёр талын удирдагч нараас ийнхүү хичээнгүйлэн гуйлаа.
 
С.ШИНЭСАР
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ssereenn :Manai lam nart uzuulmeer yum bnda lam hun iim bdgiin bn manaid bol esergeeree uvchtei zovlontoi ni murguustei hezee iim mundag lamtai bolohiin boldoo 2019-07-07
Хулангоо :Чойжамц хамба лам миний хөлийг үнсэж байсан шүү. Даан ч бид хоёулханаа байсан. 2019-10-16
Уянгаа:Хулаан чи битий эргүүт. Минийхиг тгэд яасан байхуу 2019-10-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?