Өдөр бүр шинэ шинэ мэдээ. Сүүлийн мэдээ бол МАХН+МАН-ын эвсэл бүтэлгүйтсэн тухай. Харин Тусгаар тогтнол-Эв нэгдлийн Нам+ХҮН намтай эвссэн, эвслийн даргаар нь Г.Уянга сонгогдсон мэдээлэл. Дээр нь АН болон МАН бие даах болсныг төвөггүй ажиглаж болох нь.
Цааш нь үргэлжлүүлбэл, МАХН дангаараа орж ч болох, эсвэл Ногоон Намтай эвсэх хувилбар хэвээр харагдаж байна. Ногоон намын хувьд ганц л давуу тал бий. Тэр нь бүртгэлээрээ 3-рт бичигддэг. Энэ давуу тал нь л МАХН-ын шохоорхлыг татаж байна гэж хэлэх бүрэн үндэстэй. МАН-аас татгалзлаа гээд, тус намын нэр нөлөө бүхий гишүүд юу ч гэж Н.Энхбаярыг хэлсэн, гутаасан тэр МАН-ыг орхин одлоо. Н.Энхбаяр холдон одно гэдэг бол МАН-ын хувьд ялалтын чимээ холдон бүдгэрэхтэй ижил сонсогдоно гэж сонгуулийн ажиглагчид дүгнэж эхэллээ. Наашлан цаашлах сонгуулийн анир чимээ ээээ ... гэж.
Тоймч Д.ЭНХТҮВШИН