Эрх мэдэлтэй эр хүн хүчирхэг харагддаг. Ийм эрчүүдэд бүсгүйчүүд татагддаг. Үүний тод жишээ бол Олимп, Европ тивийн уран гимнастикийн аварга,үзэсгэлэнт эмэгтэй Алина Кабаева болон Оросын удирдагч В.Путин хоёрын харьцаа юм.
Путин яаж ч нуусан, тэдний дотно харьцаа Оросын хэвлэлийнхний дуран хараанаас мултарч чадаагүй. Харин тэдний дотно харьцааны тухай гүнзгийрүүлэн бичсэн сэтгүүлч, түүнийг нь нийтэлсэн хэвлэлийг Путин болон түүний хүрээллийн баг нугачин дарсаар ирсэн тул өөрийн эрхгүй болгоомжлох болсон. Үзэсгэлэнт бүсгүй Алина Кабаевагийн хувьд Узбекистаны нийслэл Ташкэнт хотод тамирчин гэр бүлд төрж өссөн.
Ээж нь гар бөмбөгийн мастер, аав ньУзбекийн хөл бөмбөгийн "Пактакор " багийн тоглогч байсан. Түүнд уран гулгагч, уран гимнастикч болох хоёр зам байснаас уран гимнастикийг сонгосон гэдэг. Ээж нь охиноо гимнастикчин болгохын тулд Москвад шилжин суурьшиж, дугуйлангаар хичээллүүлж эхэлж байх тэр үед золоор Оросын уран гимнастикийн хатан хаан гэж өргөмжлөгддөг Устиновагийн хараанд Алина охин өртсөн байдаг. Тэрбээр 15 насандаа Европын аваргын титэм зүүсэн. Европ тивд гурван удаа тэргүүлж, хоёр ч олимпоос алт, хүрэл медаль хүртсэн. Харин түүнийг спортоо орхих үед нь Оросын ерөнхийлөгч Путин өөрийн халамжиндаа авсан гэдэг.
Төрсөн өдрөөр нь баяр хүргэж, төрийн өндөр хэмжээний хүлээн авалтанд Алинагаар чимэж явах болсон нь сэтгүүлчдийн дуран хараанд өртөж эхэлсэн. Путин энэ харьцаагаа одоо хүртэл нуухыг хичээдэг. Тиймээс ч түүнтэй ойр байхын тулд түүнийг Оросын Думын гишүүнээр сонгож, төрийн алба хашуулж, дээр нь Россия телевизийн даргаар хүртэл томилж ирсэн.
Тэднийг дундаасаа үр хүүхэдтэй болсон гэж бичих болсон ч одоо хүртэл баталж чадаагүй. Путин эхнэрээсээ салж, харин Алина Кабаева Путины халамжинд багтаж, эр нөхөргүй өдий хүргэж буйг "Комсомольская правда" сонин дурдлаа.