Энэ бол Монголын эдийн засагт гадны эрдэмтэд, судлаачдын оноож өгсөн нэр, дүгнэлт. Freak-гаж, economics-эдийн засаг гэсэн үг.
Монголын сонгон авсан хөгжлийн зам, хэрэгжүүлж буй бодлогыг шинжлээд " Монгол улсын эдийн засаг гаднаас хараат, уул уурхайн түүхий эдээс хамааралтай" болж буйг, улмаар гадаад, дотоодын ашиг сонирхлын бүлгүүдийн золиос болох суурь тавигдаж байна гэж одоогоос 30 орчим жилийн өмнө, аль 1990 оны сүүлчээр НҮБ-ын шугамаар Монголд ажиллаж байсан Гриффин, Бреннэр зэрэг эдийн засагчид сануулж байсан байна. Гаж эдийн засгийн тогтолцоонд орсноор Монголын хүн амын 30 хувь нь нэн ядуу, 60 хувь нь ядуу амьдарч, ард иргэдийнх нь ирээдүйдээ итгэх итгэл нь алдарчээ.
"Зууны мэдээ" сониноос ишлэв