Бусдаас хамааралтай эдийн засгийн тогтолцоотой тул хэд хэдэн эрсдэлийг дагуулсаар байна. АНУ- Хятадын эдийн засгийн дайн нөлөөлнө. Тиймээс Монгол улс эдийн засгийн нөөц хамгаалалтаа үргэлжлүүлэн нэмэх шаардлагатай. Тухайлбал, Засгийн газрын өрийг багасгах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэж байж эдийн засаг дахин саарах үед ДНБ-ий өсөлтийг огцом буулгалгүй, тогтворжуулан хадгалж чадна. Энэ маш чухал гэж зөвлөе. Дан ганц уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн бүтцийг халахыг зорилгоо болгох хэрэгтэй. Эдийн засгийн суурийг тэлснээр эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд зайлшгүй хөгжүүлэх салбарыг орхигдуулж болохгүй. Банкууд зээлээ аль болох хамгийн бага хүүтэй олгодог " Эрүүл чийрэг" банкны тогтолцоог ОУВС хүсэж байна.
"Өнөөдөр" сониноос ишлэв