АЛЖИР-СЕНЕГАЛ. Африк үндэстэний цомын аваргын төлөө тоглолт өнөөдөр 22.00 цагаас эхэлнэ. Алжир бол 130 жилийн турш Францын колони орон байсан учир Францад тэд олноороо ажиллаж, амьдардаг. Хагас шигшээд Тунисын багийг ялсанаар Алжирын баг финалд шалгарсан. Тэр үдэш Францын олон хотод амгалан тайван байдал алдагдахад хүрч , нийтдээ 200 орчим хөгжөөн дэмжигчийг цагдаагийн албан хаагчид баривчлан саатуулахад хүрсэн.
Алжирын шигшээ багийн тэн хагасаас илүү нь Францад төрж, өсөж, Францын хөлбөмбөгийн сургуулийг дамжсан залуучууд юм. Тэдний нэг бол аугаа хөлбөмбөгч Зидан гэдгийг хөлбөмбөг сонирхогчид сайн мэднэ. Тэгвэл үймээн самуун дэгдэхээс урьдчилан сэргийлж, үй олон цагдаагийн ажилтнууд Францын хот бүрт хамгаалалтанд гарах болжээ.