БАЯНХОНГОР АЙМГИЙН УДИРДЛАГУУД АРД ИРГЭДДЭЭ СУГАЛАА" ШАХАЖ " ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА

2019-07-20  

Ламын гэгээний 380 жилийн ойг тэмдэглэх гэж буй Баянхонгор аймгийн засаг дарга Г. Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар "Хонжворт сугалаа" нэртэй луйврын ажиллагаа эхлүүлжээ.

Наадам дууссан, намрын их ажил, хадлан бордоогоо хангаж, өвлийн бэлтгэлээ хангахыг сумдын удирдлагаас нэхэж, ард иргэдээ дайчлахын оронд Баянхонгор аймгийн удирдлагууд нутгийн ард иргэдийн халаасанд гараа дүрч эхэлсэн байна. Тэд сумдын удирдлагаар дамжуулан айл өрх бүрт "Хонжворт сугалааг" шахаж эхэлжээ. Нутгийн ард иргэд энэ дарамтаас чөлөөлж өгөхийг УИХ-ын дарга Занданшатар, ерөнхийлөгч Х.Баттулга нараас хүссэн байна.

 

Ард иргэдийн хүсэлтийг хүлээн авсан УИХ-ын дарга Занданшатар Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарт захидал илгээснийг бүрэн эхээр нь нийтлэв.

ИРГЭДИЙН ШААРДЛАГЫН ДАГУУ АЙМГИЙНХАА УДИРДЛАГУУДАД АЛБАН БИЧИГ ИЛГЭЭЛЭЭ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ, ИТХ-ЫН ДАРГА Ц.ОТГОНБАЯР НАРТ

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. 

Удахгүй тохиох Эрдэнэ бандид хутагт Хамба номун хан Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Баяр наадам, ойдоо бэлдээд цаг зав муутай, ажил төрөл ихтэй байгаа биз ээ. Гэсэн ч дараах зүйлийг сонордуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хонгор нутгийн иргэд сонгогчдоос миний нэр дээр ирдэг санал хүсэлт дотор “Ламын гэгээний ойг далимдуулан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Хонжворт сугалаа нэртэй луйврын чанартай зүйлийг хэдэн зуун мянган хувиар хэвлэж, нэг ч айл алгасалгүй, өрх бүрийн тоогоор хүчээр тарааж, худалдан авахыг шахаж шаардах боллоо. Сумдын удирдлагууд сүүлийн үед сугалааны борлуулалтын араас л хөөцөлдөж байна. Гэгээнтнийхээ ойг далимдуулан ашиг хонжоо олох гэсэн, иргэдээ шахамдуулсан энэ арга хэмжээг зогсоож өгөөч” гэсэн хүсэлт ирэх боллоо.
Томоохон ойг тэмдэглэхэд багагүй зардал гарахыг, түүнийг бүрдүүлж санхүүжүүлэх нь амаргүйг ойлгож байна. Гэхдээ түүнийгээ ард түмнийхээ нуруунд үүрүүлэх замаар шийдэхийг оролдох нь яав ч зөв алхам биш.
Тиймээс энэ арга хэмжээг зөвөөр ойлгуулах, шахаж тулгахгүйгээр иргэдийн сайн дурын хэрэг, үүсгэл санаачилга болгох, сайн санааны хандив тусламжид тулгуурлах замаар шийдэхийг чиглэл болгож байна.
Түүнчлэн боловсролын чанараар улстаа сүүл мушгиж, халдварт өвчний тархалтын зарим үзүүлэлтээр манлайлж, сайхан нутаг, ухаант ард түмний нэр төрд сэв суулгаж буй нэн таагүй байдлыг яаралтай засах, үр дүнтэй арга хэмжээг хойшлуулалгүй авч хэрэгжүүлэх талаар тусгайлан анхаарч, 9-р сарын 1-ний дотор эргэж мэдээллэхийг шаардаж байна.
Монголын ард түмний төлөөлөл болсон Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд, Хонгор нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээж, төрд төлөөлж буй элчийн хувьд ийм анхааруулга өгч, шаардлага тавих нь зүй ёсных гэж үзэж байгаагаа эцэст нь тэмдэглэж хэлье.

Та бүхэнд болон аймгийн нийт удирдлагад ажлын амжилт, сайн сайхныг ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2019.07.18 Улаанбаатар хот.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?