УЛААН ТАЛБАЙД ДРОН ХӨӨРГӨСӨН МОНГОЛ ЗАЛУУГ СААТУУЛЖЭЭ

2019-07-20  

Монгол залуу Москва хотын Улаан талбайд зөвшөөрөлгүйгээр дрон хөөргөөд саатуулагджээ. Тодруулбал, ОХУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Улаан талбайд дрон хөөргөсөн, Дублинд амьдардаг, 22 настай монгол залууг баривчилсан байна.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээллээс Москва хотын мэдээллийн агентлаг иш татан мэдээлэхдээ, Хуягбаатар Баасандоржийг дрон хөөргөснийх нь дараа баривчилсан гэжээ. Түүнд ОХУ-ын Захиргааны хуулийн 11.4-т зааснаар "агаарын орон зай ашиглалтын дүрэм зөрчсөн" хэрэгт буруутган хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна. Монгол залуугийн дроныг эргүүлэн өгчээ.

Москвагийн төв хэсэгт алсын удирдлагатай төхөөрөмж нисгэхийг хориглосон бөгөөд тус улсын Тээврийн яамны 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор нислэгийн тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: NEWS.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Манай Монголд ч гэсэн дроныг ямар ч хяналтгүй хөөргөх асуудал гарч байгаа Сүүлийн үед дроны нисэх хүч чадал сайжрах төлөвтэй байна. Юмыг яаж мэдэх билээ ??? Үүнд холбогдох байгуулалгууд анхаархад илүүдэхгүй болов уу? 2019-08-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?