ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 25% НЭМНЭ ГЭВ ҮҮ?

2016-04-21  

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өчигдөр хуралджээ. Уг хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилготой орон тооны уг байгууллагын  шийдвэр биелэлээ олох эсэхэд олон нийт эргэлзэж байна. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө үед энэ шийдвэр нь инфляцийг хөөргөдөх мөн сонгуулийн өмнөх амлалттай ямар нэгэн байдлаар холбоотой байж магадгүй гэх хардлага байгаа юм. Энэхүү шийдвэрээр 2013 онд тогтоосноос хойш өөрчлөлт ороогүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 000 төгрөг 240 000 болж өсөх юм байна. Үүнийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.  Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газар, Үйлдвэрчний байгууллага, Ажил олгогч эздийн холбооноос тэнцүү тоотой төлөөлөл бүрдүүлдэг. Мөн уг хороог Хөдөлмөрийн сайд ахлан ажилладаг юм. 

Х.ЭГШИГЛЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?