АЛЖИРЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ДЕ ГОЛЛИЙН ХӨШӨӨГ НУРААЛАА

2019-07-22  

Өнгөрсөн Бямба гарагт Африк Үндэстэний цомын финалд Сенегалын багийг 1:0-ээр хожиж Алжирын баг хоёр удаагаа аварга болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Францын Цагдаагийн байгууллага ч арабууд олноор амьдардаг Францад бүх хотод хяналтаа чангатгаж, цагдаагийн хүчийг нэмэгдүүлж, нийгмийн амар тайван байдлыг хангана гэж амласан ч, олон арван мянган хөгжөөн дэмжигчдийг мөн л хүчирсэнгүй. Алжирын баг аваргын цомыг өргөсөн тэр шөнө Францын хойд хэсэгт орших Эвред алжирчууд баярын өргөн зугаалга хийсэн байна. Явган дэмжигчдээс гадна мотоцикл хөлөглөсөн залуусын хөдөлгөөн борооны дусал мэт " асгаж", Эврегийн төв талбайг нэг л мэдэхэд битүү бүрхсэн байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэхээ больсон тэдгээр залуус төв талбайд, орших Францын эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн, Францын тавдугаар улсын анхны ерөнхийлөгч Голляд зориулсан хөшөөг нүд ирмэхийн зуур татан унагаж, хүрлээр цутгасан шаахайг нь мултлан одсон байна. 

-Энэ хулигаанууд түүхээ ч мэдэхгүй юм. Генерал Голль бол Францын колони байсан Алжир үндэстэнд тусгаар тогтнолыг нь эргүүлэн олгосон удирдагч. Түүнд зориулсан энэхүү хөшөөг дөнгөж сарын өмнө л босгосон. Юу устгаж байгаагаа ч ойлгох тэнхэл алга гэж Эвре хотын засаг дарга Ги Лефран харамсан өгүүллээ. Францын цагдаагийн нэмэгдүүлсэн хүч 198 танхайранчийг баривчилсан байна. Хөшөөг нурааж, сүйтгэсэн хүмүүсийг олж тогтоон, прокурорт өгөх болно гэдгээ Лефран мэдэгдсэн байна.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?