ОРОС, ХЯТАДЫН ХЭН НЬ ИЛҮҮ АЮУЛТАЙ ВЭ? АНУ-Д, БАС МОНГОЛД...

2019-07-22  

Орос, Хятад улсын аюул АНУ-д заналхийлж байна гэж Пентагоны тусгай албаны дарга дэслэгч генерал Роберт Эшли тайландаа онцолсон байна.

-Оросуудын хувьд энэ заналхийлэл нь түр зуурын чанартай бол, Хятадынх алсын зорилготой. Оросууд одоохондоо цөмийн зэвсэгтэйгээрээ аюултай бол, Хятадууд дэлхийн эдийн засагт ноёрхлоо тогтоож эхэлсэн нь тун хортой гэж Аспенийн форумын үеэр дэслэгч генерал Роберт Эшли Орос, Хятадын аюул заналхийллийн ялгааг тодотгосон байна. Энэ аюул заналхийлэл Монголд ч гэсэн хамааралтай.

Монгол улс хоёр өнөөг хүртэл хамааралтай явж ирсэн. 1921 оноос 1990 он хүртэл Монгол улсын эдийн засаг хуучин Зөвлөлт Холбоот Улсаас ( Орос) 70 хувь, улс төр 100 хувь хамаардаг байсан. Өөрөөр хэлбэл Монгол улс социалист системийн 70 жилд Оросын харьяат улс байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл 1990 он, зах зээлд шилжсэнээс хойшхи 30 орчим жилд Монгол улсын эдийн засаг Хятад улсаас 90 хувь хамаардаг болсон нь Монгол улсын тусгаар тогтнолд ч аюул заналхийлж байна гэж хэлж болно.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:мундаг байгаан шүү, манай гарууд ер нь юм л авч байвал бусаднь падлийгүй гэж боддог юм шиг байгаан. энэ их зээл, тусламжийн цаана ямар том стратегийн бодлого явж байгаа вэ? гэдгийг бодож байгаа хүн байна уу эд ний дунд? 4 жилд яаж идэж уух вэ? хэнийг хаана ямар албан тушаалд тавиад тэндээс юу туух вэ? иймэрхүү бодол санаа нь жин дараад 30-аад жил явлаа, одоо яах вэ? бид хаашаа явж байна вэ? бидэнтэй адил нэг гараанаас гарсан улсууд хаан явж байна вэ? ямар амжилтад хүрэв? 10,20 жилийн дараа Монгол ямар байх вэ? гээд мөн ч олон асуулт байна даа. УИХ-аар ёс юм шиг баталдаг бодлого гээд батлаад байдаг цаас бол биш шүү, тэрнийгээ нэг их юманд боддог юм шиг байна лээ зайлуул, тэр чинь зүгээр л цаас ш дээ 2019-10-12
Мэргэн Ард:Хоёулаа Монгол улсад аюултай. Аль нэг талруу нь далчигнаад байлгүй, аль алинтай нь монголоор бол "Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй" тэгшхэн харилцах хэрэгтэй. 2019-10-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?