Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮСИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАНА

2016-04-21  

УИХ-ын гишүүд мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд эрх мэдлээрээ далайлган саад учруулах ёсгүй гэж хууль, хүчнийхэн үзэж байна.

Сэжигтэн яллагдагч Б.Булгантай улсын их хурлын гишүүд хүч түрэн уулзсан, Баянголд байрлах "Түмэн хишигтэн " компанийг шалгахад УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн биеэр тэнд хүрэлцэн очиж, хууль хяналтынхантай тулсан үйл явдал өрнөснийг олон түмэн нүдээр үзэж, чихээр дуулав.

Тэгвэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлган хууль хяналтын байгууллагын ажиллагаад хэн нэгэн хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Э.Амарбат хатуу мэдэгдлээ. Б.Булганы хэрхэн хоригдож буй асуудлаар прокуророос шалгалт хийх болсон байна. Харин Женкогийн хүмүүсийг үргэлжлүүлэн шалгах болно гэдгээ Э.Амарбат прокурор хэвлэлийнхэнд дуулгалаа. Эрх мэдлээр далайлгах хэрэггүй, хууль, хүчнийхэн шалгах, мөрдөн байцаах ажиллагаагаа хэний ч саадгүйгээр үргэжлүүлэх болно гэдэг мессежийг УЕП-ын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатын зүгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгад зориулж нисгэлээ.

 

 

Д.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?