ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 2 ХОНОГИЙН ДОТОР 10 ХҮН АМЬ НАСАА АЛДЛАА

2019-08-07  

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурд хэтрүүлснээс болж хүний алтан амь үрэгдсээр байгаа тухай анхааруулсаар, ТЦА-наас “Яараад яах вэ“ гэсэн аянг өрнүүлсээр байтал иргэд тоомжиргүй байдлаасаа болж осол аваар гаргасаар байна.

Аялал зугаалгын сарууд үргэлжилсээр байгаа энэ өдрүүдэд ноцтой осол орон нутагт гарчээ. Тухайлбал : 8-р сарын 6-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн автомашин Тоёота Аксио маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 5 сартай хүүхэд, 41, 53, 27 настай 4 хүн нас баржээ.

Ослын шалтгаан жолоочийн хариуцлагагүй байдлаас болж байна. Ихэвчлэн гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлснээс болж байгаа талаар ТЦА-наас хэллээ. Мөн ослын тоо эрс нэмэгдсэн байна. Орон нутгийн замд 2 хоногийн дотор 8 хүн осолдсон тоо мэдээ ч байна. Гуравхан сая монголчууд 2 хоногийн дотор 10 -аараа амиа алдаж байгаа нь дэндүү харамсалтай.

 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хайран алтан амь:ээ монголчууд минь дээ даанч яав даа юундаа хурд хэтрүүлж яявдаг юм бэ ? 2019-08-07
Aahahah:Medeen dotor bga vzel bodloo avch hayache. Dendvv haramsaltai gj setguulch dvgneh erhgvi shude. 2019-08-08
tsagdaa:darhand 7709 gesen puujgee bnaa ter aimaar ork umaa teriig zogsooj bari 2019-08-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?