Тэр ажлаа өгөхгүй гэж нэг хэсэг зүтгэсэн ч, түүнийг ажлаа битгий өг гэж нэг хэсэг нь зоригжуулсан ч, түүний ажлаа өгөх цаг ойртжээ.
Дээд хүмүүсийн даалгавраар ажилласан, мэргэжлийн бус түвшинд Цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүнийг удирдсан гэж түүнийг шүүмжилж эхэлсэн. Х.Баттулга түүнийг шалгуулахаар хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандсан.
Шалгалтын үр дүнд түүнийг халах нь зөв үзсэн бололтой. Тийм ч зөвлөгөөг бас авсан байх гэж олон нийт таамаглаж байна. Ямар ч гэсэн Р.Чингис гэж хүн дараалан алдаа гаргалаа. Эхний удаад нь хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хууль зөрчин баривчилж, удаад нь цагдаа, цэргийн сүр үзүүлж, ердийн үйл ажиллагааг хэт дэвэргэлээ. Түүнийг цаашид олон шалгалт сорилт хүлээж буй. Тэр эхний хоёр, маш жижигхэн даваанд бүдэрлээ. Тэр сонгуулийн үеэр ажиллаж чадахгүй нь илэрхий боллоо.
Одоо Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид 2 хүн хэрэгтэй боллоо. Нэг нь чөлөөлөгдсөн АТГ-ын дарга, нөгөө нь ЦЕГ-ын дарга.
Д.САЯН