Улаанбаатарт болж буй Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо, Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулах боломжийг нээж өгөхийг ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хүслээ.
Мөн соёл, боловсролын талаар хамтран ажиллах боломжтойгоо Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн. Монголоос олдсон олдворуудыг музейд байршуулах, тэдгээрээс Италийн иргэдэд үзүүлж сонирхуулах, олон нийтэд дэлгэх талаар хамтарч ажиллах боломж байгааг илэрхийлжээ.
Түүнчлэн Монголын дуурийн дуучдыг Италид бэлтгэх чиглэлээр Соёлын яамд хооронд тохиролцоонд хүрсэн байна.
А.САЯН