Намууд хугацаандаа багтаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө.
АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол хүн 2020” нэртэй байсан бол, МАН мөрийн хөтөлбөрөө цалинтай ээж, бүх оюутанд 70 000 төгрөгийг олгох асуудлыг тусгажээ. Мөн түүнээс гадна 1072 хувьцааг амь оруулах, үр өгөөжийг гаргахаар тусгагдсан гэнэ.
Харин МАХН 10 жилийн дотор хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтаж, “Мянганы төмөр” зам барих ажлыг эхлүүлж, 150 000 хүнтэй аж үйлдвэр инновацийн цогцолбортой 8 хоттой болох зэргийг мөрийн хөтөлбөртэй тусгасан аж. Мөн Эх орончдын эвсэл төр, засгийн 20 жилийн алдаа оноог засч, нийгмийг сууриар нь өөрчлөх хөтөлбөр боловсруулжээ. Ногоон намынхан ирээдүйн сан байгуулж нөхөн сэргээгдэх байгалийн баялгийн 10 хувийг энэ санд төвлөрүүлэхээс гадна ураны асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулсан аж. Үндэсний аудитын газарт өргөн барьсан эдгээр намуудын мөрийн хөтөлбөр удахгүй дэлгэрэнгүй мэдээлэгдэхийг иргэд хүлээж байна.
Х. АЯЛГУУ