НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ДАХИН 1 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

2019-11-07  

Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны 1-р сарын 1-нээс 1 хувиар нэмэгдэж 24 хувь болсон. Тэгвэл 2020 оны 1-р сарын 1-нээс дахин 1 хувиар нэмэгдэх гэж байна. Үүнийн 18 хувь нь нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулаар орж байгаа юм. МУ-ын Засгийн газар ОУ-ын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд харин тус сангаас нийгмийн даатгалын шимтгэлийг сайжруулж, сангийн алдагдлыг нөхөх шаардлага тавьсан юм. Уг үүссэн сангийн алдагдал нь 2018 онд 500 тэрбумд хүрсэн бөгөөд алдалдлыг 3 аргаар нөхөхөөр болсны нэг нь энэхүү Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх арга ажээ. Харин үлдсэн 2 арга нь -тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлэх, - тэтгэврийн доод хязгаарыг үгүй болгох юм. 2020 оны 1-р сарын 1-нээс нэмэгдэх уг 25 хувийн шимтгэлийн 13 хувийг ажил олгогч, 12 хувийг ажилтан төлөх аж. Уг 25 хувийн шимтгэлийн 18 хувь нь энэхүү сангийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдана гэдэг аль аль талдаа ашиггүй үйлдэл болж байгаа хэмээн иргэдийн зүгээс таагүй хандлагатай байгаа аж. 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дүгэрээ:Даварсан нөхдүүдийн тансаглалыг яагаад ард түмэн төлөх ёстой гэж....Эсэргүүцэж байна 2019-11-07
УЯНГАА:НДШ ТӨЛӨХӨӨ БОЛЬЁ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-11-07
Zundui:20 jil ajillasan ner zuugeed 5 jild ny kheden tugrug tulj ulsiig khuuraad say say tugrugiin tetgever avna.Tuiliin teneg togtoltsoo. Manaikhaas uur aly ch ulsad baikhgui baikh 2019-11-17
Zundui:nasan tursh ulsad ajillaad 3-400 000 tugrug tetgevert avna. amia argalj berte****n tsarailaad 5 jil kheden tugrug tuluud 1000 000 avna. 2019-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?