LOUIS VUITTON”-ЫН ЗАХИРАЛ ПАТРИК-ЛУИ ВЮИТТОН ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2019-11-07  

Францын алдарт загвар зохион бүтээгчийн 5 дахь үе болох Патрик-Луи Вюиттон 69 насандаа таалал төгслөө. Патрик-Луи Вюиттон нь өөрийн өвөөгийн үүсгэн байгуулсан уг “LOUIS VUITTON” компанид 1973 онд мужаан хийж ажлын гараагаа эхэлж байжээ.

Тэрбээр Vogue Arabia сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “гэр бүлийн бизнесдээ ороход тийм ч дуртай байгаагүй, анхнаасаа малын эмч болох сонирхолтой байсан, миний өвөө эмээ хоёр намайг гэр бүлийн бизнесээ цааш нь авч явах ёстой гэдэг байсан ч би “ҮГҮЙ” л гэдэг байсан” хэмээн ярьж байжээ.

Харин 1970 онд түүний өвөө болох Гастон-Луи Вюиттоныг нас барсаны дараа алдарт гэр бүлийн гишүүн тэрбээр гэр бүлдээ туслахаар зөвшөөрсөн бөгөөд компаниа удирдаж иржээ. Компанидаа хүчин зүтгээд эхэлсэн цагаас тэрээр Луи Вюиттоны загварын ордонд жил бүр захиалагдаж байсан 300 гаруй тусгай захиалгыг гар оролцон хийдэг болсон байна. Тэрбээр “Би тусгай захиалга бий болгогч, би цагийн ажилтан биш. Ямар ч арьсаар хамаагүй, хүссэн өнгөөр чинь, хүссэн загвараар чинь зуун жилийн баталгаатай Луи Вюиттоны цүнх хийдэг хийдэг хүн нь байна” хэмээн хэлэх дуртай байсан гэдэг.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?