MICROSOFT КОМПАНИ АЖЛЫН 4 ӨДӨРТЭЙ БОЛЖЭЭ

2019-11-07  

Microsoft компанийн Япон улс дахь салбар ажлын өдрийг 4 хоног болгосон байна. Microsoft компани ажлын өдрийг 4 хоног болговол ажлын бүтээмжид ямар өөрчлөлт гарах талаар судлах зорилгоор өөрийн Япон дахь салбартаа энэхүү туршилт хийсэн аж.

Туршилтын үр дүнд гайхалтай үр дүн гарсан нь ажлын бүтээмж нь даруй 40 хувиар нэмэгдсэн байна.

Үүний үр дүн нь ажилчид нь ажлын төлөвлөгөөгөө сайтар зохион байгуулдаг болсноос гадна хий зогсолт, сул цаг нь багассан байна.

Challenge Work-Life Choice санаачилгаар хийсэн уг туршилтад Microsoft компанийн Японы дахь салбарын 2280 ажилчид хамрагдсан байна. Мөн бусад үр дүн нь нийт ажилчдын 1/4 нь чөлөө авахаа больсон, 60 хувь бага цаас хэрэглэж, 23 хувиар эрчим хүчний зарцуулалт багассан байна. Судалгааг дүгнэсэн Hyperbeast багийн үзэж буйгаар ажлын цагийг багасгасан нь ажилчид хэрэгцээгүй уулзалтад  цаг зарцуулахаа больж, ажлаа сайн төлөвлөдөг болсон ийм үр дүнд хүргэсэн гэж үзэж байгаа юм байна.

 
 
 
О.Гоо-Оюун
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?