Төрд ажилласнаараа тэрбумтан болдог, бизнес хийгээгүй байж ч төчнөөн доллар олдог. Түүнийгээ гадаадад нуудаг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт ялзрал явагдаж байгааг харуулж байна.
Монголын нийгэмд шударга ёс, тэгш байдал орхигдсон. Хѳдѳлмѳрийн шударга үнэлгээг ярих ч хэрэггүй. Нийгмийн баялгийг сорчилж мѳлждѳг бүлэг бий болсон. Хэн ѳндѳр албан тушаалд хүрнэ, тэр хѳрѳнгѳждѳг үзэгдэл газар авсан нь эдийн засаг хэр "хүнд ѳвчин" туссаны илрэл.
Монголын тѳр далд эдийн засаг, санхүүгийн луйвар, мѳнгѳ угаасан бохир үйлдлээ таслан зогсоохын оронд улам хѳгжѳѳсѳн нь Монгол улсыг саарал жагсаалтад ороход нѳлѳѳлсѳн.
Юуны өмнө шударга бус аргаар мөнгө олдог байдлыг таслан зогсоох байсан. Гэтэл үүнийг эхлүүлсэн ч үгүй. Хариуцлага гэдэг үгийг Монгол хэлний үгсийн сангаас хасах хэмжээнд очсон. Тѳсѳл хѳтѳлбѳр ч Монголын тѳрийн ендер албан тушаалтнуудад л зориулагддаг болсон. Энэ бүх тогтолцоог халж байж улс орны эдийн засаг эрүүлжих зам руугаа орно гэж эдийн засагч Оюун үзэж байна.
О.Гоо-Оюун