ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРЭН АЛДАГДСАН УЛС БОЛ МОНГОЛ ГЭЖ ОУ-ын БАЙГУУЛЛАГУУД ДҮГНЭСЭН

2019-11-08  

Төрд ажилласнаараа тэрбумтан болдог, бизнес хийгээгүй байж ч төчнөөн доллар олдог. Түүнийгээ гадаадад нуудаг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт ялзрал явагдаж байгааг харуулж байна.

Монголын нийгэмд шударга ёс, тэгш байдал орхигдсон. Хѳдѳлмѳрийн шударга үнэлгээг ярих ч хэрэггүй. Нийгмийн баялгийг сорчилж мѳлждѳг бүлэг бий болсон.  Хэн ѳндѳр албан тушаалд хүрнэ, тэр хѳрѳнгѳждѳг үзэгдэл газар авсан нь  эдийн засаг хэр "хүнд ѳвчин" туссаны илрэл. 
Монголын тѳр далд эдийн засаг, санхүүгийн луйвар, мѳнгѳ угаасан бохир үйлдлээ таслан зогсоохын оронд улам хѳгжѳѳсѳн нь Монгол улсыг саарал жагсаалтад ороход нѳлѳѳлсѳн.
Юуны өмнө шударга бус аргаар мөнгө олдог байдлыг таслан зогсоох байсан. Гэтэл үүнийг эхлүүлсэн ч үгүй. Хариуцлага гэдэг үгийг Монгол хэлний үгсийн сангаас хасах хэмжээнд очсон. Тѳсѳл хѳтѳлбѳр ч Монголын тѳрийн ендер албан тушаалтнуудад л зориулагддаг болсон.  Энэ бүх тогтолцоог халж байж улс орны эдийн засаг эрүүлжих зам руугаа орно гэж эдийн засагч Оюун үзэж байна.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?