ЖЕНДЕР БОЛОН ГОО САЙХНЫ ТАЛААРХИ БИДНИЙ ОЙЛГОЛТЫГ ӨӨРЧИЛСӨН ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД

2019-11-09  

Зарим хүмүүс Vogue болон Paper-т бичүүлэхийн тулд сая сая дагагчидтай байх хэрэггүй. Тэдний нэг бол “Жазмин Бин”. Тэрбээр өөрийн өвөрмөц стилээр дэлхий дахинаа хүмүүсийн гайхшралыг төрүүлж, гоо сайхны талаарх хуучинсаг ойлголтыг хэдийнэ эвдэж эхэлжээ.

Жазмин Бин Лондон хотод амьдардаг нэгэн. Энэ жил тэр 17 нас хүрч байгаа.Өөрийн амьдралаа сошиал ертөнцөөс хамгаалахын тулд Жазмин өөрийхөө талаар бараг юм ярьдагүй бөгөөд харин эсрэгээрээ эцэг эх нь түүний талаар хүн болгонд ярих дуртай байдаг аж. Түүний эцэг нь Джинджер Уайлдхарт Английн The Quireboys хамтлагийн гишүүн асан рок-гитарчин, The Wildhearts хамтлагийг үүсгэн байгуулагч. Харин ээж нь Энджи Адамс Fluffy охидын панк хамтлагийн бөмбөрчин асан. Ээж нь Мэрилин Мэнсон болон Sex Pistols нартай найзууд байсан бол аав нь Кортни Лавтай найзууд юм байна.

Харин өөрөө Жазмин дижитал зураач бөгөөд дрэг уран бүтээлч. Жазмин Бины уран бүтээлүүд нь гоо сайхан болон жендерийн талаархи бидний ойлголтыг тэс өөрчилж байгаа юм. Бин “БИД” гэж ярих дуртайгаас гадна аймшгийн киноны хүүхэлдэй шиг хувцас өмсөх дуртай, мөн хүний нүүрний төрхийг өөрчлөх маягаар будах дуртай.

Энэхүү стилийг тэрээр японы хүүхэлдэйнээс түлхүү санаа авдаг гэжээ. Харин өөрийгөө түүнд филиппин эмээ нь багад нь ярьж өгдөг байсан Филиппин ардын хүүхэлдэй болгож хувиргах дуртай гэнэ.

Тэрээр гэр бүлийнхээ туслажтайгаар өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар түүний бүтээгдэхүүний нэр төрөл нь тийм их биш бөгөөд уруулын будаг, нүдний тень зэрэг байгаа аж. Уг бренд нь өөрийгөө зоригтойгоор илэрхийлж чадах тийм л хүмүүст зориулагдсан юм байна. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ амьтан дээр туршдаггүй бөгөөд амьтны гаралтай түүхий эд огт ордогүй юм. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зургаа авахуулах нь Жазмины зорилго биш бөгөөд одоо Бин хөгжим дээр түлхүү ажиллах бодолтой юм байна. Түүний бүтээгдэхүүнээ оролцуулсан видео клипийг  600 мянган хүн 2 долоо хоногийн дотор үзсэн нь урлагт хөл тавьж эхэлж байгаа хүний хувьд муугүй амжилт гэж судлаачид үзэж байгаа аж.

Нээрээ нэг зүйлийг сонирхуулан хэлэхэд Жазмин Бин бол “эрэгтэй” өсвөр насны хүүхэд юм шүү.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?