ЭНЭТХЭГ , ВАНГЛАДИШ ХАР САЛХИНД НЭРВЭГДЖЭЭ

2019-11-11  

Өнгөрөгч 7 хоногийн сүүлээр Энэтхэг, Бангладешийн эргийн бүсийг “Бюльбюль” хар салхи дайран өнгөрсний улмаас 13 хүн амиа алдаж, 2 сая гаруй хүнийг түр хоргодох байр луу шилжүүлсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 120 км/цаг хүрч ширүүссэний улмаас олон арван хүн гэмтэж, олон мянган байшин барилга сүйджээ. Бангладешт амиа алдсан 6 хүний 5 нь модонд дарагдсаны улмаас нас барсан байна. Мөн Энэтхэгийн Баруун Бенгал мужид 7 хүн амиа алджээ. Шуурганы хүч одоо суларсан гэж Цаг уурын газрын мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Бангладешийн Бхола дүүргийн төлөөлөгчийн мэдээлснээр, 30 гаруй хүн сууж явсан загасчны хоёр завь эргэж ирээгүй байгаа тул амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй аж.

 

Э.Сувдаа 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?