“LIKE”-ИЙН ТООГ НУУХ ТУРШИЛТЫГ АНУ-Д ЯВУУЛНА

2019-11-11  

“Instagram” олон нийтийн сүлжээ энэ долоо хоногоос туршилтын журмаар АНУ-ын зарим хэрэглэгчийн нийтлэлийн “like”-н тоог нууцлахаар болжээ. Энэ тухай тус компанийн Ерөнхий захирал Адам Моссери “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Instagram”-д “like”-н тоог нуух туршилтыг энэ жил бид хэд хэдэн улсад явуулсан. Бид туршилтынхаа хамрах хүрээг өргөтгөж, ирэх долоо хоногт АНУ-д байгаа хэсэг бүлэг хүмүүсийг хамруулна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. “Хэрэглэгчдэд учрах дарамт шахалт хийгээд өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэйгээ нягт холбоотой байх боломжийг олгоход “like”-н тоог нууцлахын гол зорилго оршиж байгаа юм” хэмээн Адам Моссери энэхүү шийдвэртэй холбогдуулан мэдэгджээ. “Instagram” нийгмийн сүлжээ “like”-н тоог нууцлах туршилтыг Австрали, Бразил, Итали, Ирланд, Канад, Шинэ Зеланд, Япон зэрэг улсад хэдийнээ эхлүүлээд байгаа юм. Энэхүү туршилтын үеэр бусад хүнд “like”-н тоо харагдахгүй хэдий ч тухайн хэрэглэгч нийтлэлээ хэдэн “like” авсныг харах боломжтой гэнэ.

 

Э.Сувдаа 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?