Автотээврийн Үндэсний төвийн албан тушаалтан 57,5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт Шүүхээс зургаан сая төгрөгөөр торгох ял оноосон нь ял хөнгөдөж буйн бодит жишээ. Малайз улсад хээл хахууль авсан нь тогтоогдвол уг мөнгийг тав дахин нугалж торгодог. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж үзвэл 20 жилээр хорьдог. Австрали улс авилгын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон албан тушаалтныг 10 жил хорьж, 2 тэрбум төгрөгөөр торгож шийтгэдэг. Энэ аргыг Монголд нутагшуулбал үр дүнтэй.
"ӨНӨӨДӨР " сониноос ишлэв