Хүүхэн хүчиндсэн асуудалд холбогдсон, Хэнтий аймгийн 42-р тойргоос нэр дэвшин сонгогдсон, УИХ-ын хамгийн залуу гишүүний 3 жил дамнан үргэлжилсэн шүүх 2019 оны 11-р сарын 12-- ны өдөр эцсийн шийдвэрээ гаргалаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноов.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт хоёр удаа холбогдсон. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан байсан.
Иргэдийн комментэд: "Гантулга нь УИХ-д " золоор" сонгогдсоноо ухаантай боллоо гэж эндүүрсэн бололтой"." Түүнд эрх мэдэл, ямба л нэмэгдсэн. Харин тэр түүнийг буруу эдлэх гэж оролдсоныхоо горыг ийнхүү амслаа" гэсэн утга санаа бүхий сэтгэгдэл давамгайллаа.
О.Гоо-Оюун