ЦЕГ-ААС ИРГЭН Ц.ПҮРЭВДОРЖИЙН ГАРГАСАН ГОМДЛЫН ДАГУУ ШАЛГАЛТ ХИЙЖ БУРУУТАЙ АЛБА ХААГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

2019-11-14  

ЦЕГ-аас иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцжээ. Мөн ЦЕГ энэ бол огт үүсгэгдээгүй хэрэг гэж үзсэн байна.

Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагч өөрт нь бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж, уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, ажлаас нь халсан байна.

Иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо 24 цагийн турш ажиллах 126 дугаарын утсанд өгч байна уу?

 

Э.Сувд-Эрдэнэ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
мөөги:ийм шуурхай байхыг л ардууд хүсээд төрөө хайгаад бсан юм 2019-11-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?