“FACEBOOK” КОМПАНИ 4-9 ДҮГЭЭР САРЫН ХУГАЦААНД 3.2 ТЭРБУМ ХУУРАМЧ ХАЯГ БОЛОН ХҮҮХДЭД БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛЭХ ОЛОН САЯ НИЙТЛЭЛИЙГ УСТГАСАН БАЙНА

2019-11-14  

“Facebook” компаниас лхагва гарагт танилцуулсан тайланд тэмдэглэснээр, дээр дурдсан хугацаанд устгасан хаягийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны 4-9 дүгээр сард нийт 1.55 тэрбум хаягийг устгаж байжээ. Мөн энэ онд “Facebook”-ээс үзэн ядсан үг хэллэг бүхий 11.4 сая нийтлэлийг устгажээ. Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний компани анх удаа “Instagram” хавсралтаас устгасан нийтлэлийнхээ тоог олон нийтэд танилцуулсан бөгөөд уг нийгмийн сүлжээнээс дээрх хугацаанд 1.2 сая нийтлэлийг устгасан байна.

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?