“Facebook” компаниас лхагва гарагт танилцуулсан тайланд тэмдэглэснээр, дээр дурдсан хугацаанд устгасан хаягийн тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны 4-9 дүгээр сард нийт 1.55 тэрбум хаягийг устгаж байжээ. Мөн энэ онд “Facebook”-ээс үзэн ядсан үг хэллэг бүхий 11.4 сая нийтлэлийг устгажээ. Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний компани анх удаа “Instagram” хавсралтаас устгасан нийтлэлийнхээ тоог олон нийтэд танилцуулсан бөгөөд уг нийгмийн сүлжээнээс дээрх хугацаанд 1.2 сая нийтлэлийг устгасан байна.
Э.Сувд-Эрдэнэ