ҮХЦ-ИЙН ЗУРГААН ГИШҮҮН Д. ОДБАЯРЫГ ОГЦРОХЫГ ШААРДЛАА

2019-11-18  

ҮХЦ-ийн зургаан гишүүн өчигдөр хуралдсан байна. Харин Д.Одбаяр "Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй" гэжээ.



 ҮХЦ-ийн нэр бүхий зургаан гишүүн хурал зарлаж,  Цэцийн дарга Одбаярт  ёс зүйн хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн байна. -Би ямар ч буруугүй. Ажлаа ѳгѳхгүй гэж Д.Одбаяр эсэргүүцэж, хаяж гарсан тухай ойрын эх сурвалж мэдээллээ.
 -"Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй" гэсэн Д.Одбаярын эсэргүүцлийг гишүүд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. - "Танд Өмнөд Солонгосын хуулийн байгууллагаас мөнгөн торгуулийн ял хүлээлгэсэн, та тэр  торгууль төлсөн нь хэргээ хүлээсэн гэсэн үг. Цэцийн нэр хүндийг бодоод огцрох ѳргѳдлѳѳ даваа гаригт ѳѳрѳѳ өг. Үгүй бол бид хүчээр огцруулна" гэж зѳвлѳсѳн ч ,  Д.Одбаяр -Та нарын шахсанаар би ѳргѳдлѳѳ ѳгѳхгүй. Та нартай маргах хүсэл арга.  Би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана гэж хэлээд, ҮХЦ-ийн хурлын танхимын хүнд хаалгыг хүчтэй саван одсон байна.
Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэйгээс долоо нь энэхүү хуралд оролцжээ. Үлдсэн гишүүдээс  Н.Чинбат АНУ-д ажлын томилолттой,  харин Г.Баясгалан мэдээлэл авсан ч утсаа салган хуралд ирээгүй гэж гишүүдийн зүгээс тодотголоо. 
Ёс зүйн алдаа гаргасан, ҮЦ-ийн болон  хуульчдын нэр хүндийг унагасан Д.Одбаяр цаашид ҮХЦ-ийг удирдах эрхгүй гэж ҮХЦ-ийн олонхи гишүүд үзэж байна. Тэд шаардлагаасаа ухрахгүй гэдгээ ч мэдэгдлээ.

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сэргэлэн:ха ха бас өгөхгүй санаатай **** вэ ичиж үхмээр 2019-11-18
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?