МАХН-ын дарга Н.Энхбаярд зориулж УИХ-аас тогтоол гаргахаар бэлдсэн тухай хэвлэлээр шуугих болсон. УИХ -ын Хууль зүйн байнгын хороогоор уг тогтоолыг нь дэмжсэн.
Тус хуралдааны үеэр "Н.Энхбаярын тухайд өмнө нь авсан ял, гэмт хэргийнхээ тухайд бол өршөөгдсөн" гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлсэн. Харин хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян "Энэ бол цагаадах асуудал огт биш. Баталсан хууль тогтоомжоо нэг мөр зөв хэрэглэх тухай төрийн байгууллагуудад өгч байгаа тогтоол" гэж тодрууллаа. Тэрээр мөн "Өршөөлийн хуулиар ганц Н.Энхбаяр гэлтгүй, бүх хүний ялтай байдлыг өршөөсөн" гэж Х.Тэмүүжин сайдынхаа байр суурийг дэмжлээ.
Д.ГАНТУЛГА