САНДУЙН ДѲРВѲН ЖИЛИЙН ЯЛ СОНССОН 60 ТЭРБУМЫН СҮЛЖЭЭНИЙ ТАЛААР ХЭН, ХЭЗЭЭ, ЮУ ХЭЛЭВ?

2019-11-18  

Сандуйн дѳрвѳн жилийн ял сонссон 60 тэрбумын сүлжээний талаар хэн, хэзээ, юу хэлэв?

 

МАН-ын дарга , ерѳнхий сайд У.ХҮРЭЛСЭХ:
  2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны ѳдѳр:

 …Өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлье.  60 тэрбумын бичлэг бодитой. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бол эвлүүлэг биш гэдгийг батлан хэлье. Монголын төрийн албан тушаалыг ингэж хууль бусаар зарж мөнгөжих гэсэн оролдлогыг М.Энхболд хийсэн. Тэр бичлэг дээрх яриа бол гуйвашгүй үнэн. Харин хэрэгжүүлсэн эсэхийг би сайн мэдэхгүй. Тэрийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох байх гэж найдаж бодож байна. Ийм яриа хийснээрээ М.Энхболд огцрох ёстой гэж Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.


Санжийн БАЯР: ( МАН-ын дарга, ерѳнхий сайд асан)

Ц.Сандуй хувьдаа бус намдаа авах хандив ярьж байгаад шоронд орчихлоо. Энэ хүн намынхаа төлөө явж байгаад хэрэгт холбогдчихлоо


МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
( 2017 оны наймдугаар сарын 18-ны ѳдѳр)

 …Би саяхныг хүртэл 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан. Тухайн үед бичлэгт холбогдсон нөхөд эвлүүлэг гэсэн тайлбарыг өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэг эвлүүлэг гэсэн албан тоотыг намд ирүүлсэн. Энэ бүхнийг үндэслээд би 60 тэрбумын бичлэгийг  эвлүүлэг гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Харамсалтай нь намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй энэ бичлэг бодитой гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл хийж байсандаа харамсаж байна гэж 2018 оны наймдугаар сарын 18-ны ѳдрийн Хэвлэлийн бага хурлаар мэдэгдэв.

УИХ-ын дарга М.ЭНХБОЛД ( МАН-ын дарга, ерѳнхий сайд асан):

…Намынхаа нэр хүндийг 60 тэрбумын асуудалд холбогдуулсандаа туйлын харамсч байна . (МАН-ын Хяналтын Ерѳнхий Хороонд 2018 оны наймдугаар сарын 02-ны ѳдѳр бичгээр тайлбар ѳгѳв )

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.НЯМДОРЖ: (2018 оны есдүгээр сарын 19-нд телевизийн ярилцлага)

….  Наадах чинь эвлүүлэг биш.  А.Ганбаатар ярьж, Ц.Сандуй дэмжсэн. Үүний дараа М.Энхболд дарга дээр орж, танилцуулсан. Гурван хүний асуудал байгаа. Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг. Тэрнээс М.Энхболд, Ц.Сандуй хоёр ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх вэ.Тэр ярьсан мөнгөө авсан эсэхийг би мэдэхгүй. Ингэж ярьсныхаа төлөө зайлах ёстой шүү дээ. Ийм хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР: ( 2017 оны наймдугаар сарын 23-нд Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай бичгийг УИХ-ын дэд даргад гардуулан өгсөний дараа)

 “…60 тэрбумтай холбоотой Монгол төрийг худалдсан ийм шившигт явдал болж байна. Хэрвээ монголчууд бид төрөө мөнгөөр худалддаг болж байгаа бол монголчуудын төрд итгэдэг үнэт зүйл нурж унана. Монголын ард түмэн өөр хаашаа хандах юм бэ. Итгэж байсан төр нь, итгэж найдсан, сонгуульд 65 суудал өгсөн МАН нь тэдний итгэлийг мөнгөөр үнэлж зарж байгаа байдал гэдэг бол туйлын ноцтой, Монгол Улсын язгуур эрх ашгаас урвасан, Монголын төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна.


Ц.САНДУЙ( МАН-ЫН Нийслэлийн Намын Хорооны дарга, Хотын захирагч):

2017 оны наймдугаар сарын 16-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дээр “…Сонгуулийн үеэр би ажлаа өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Нам мөнгөгүй байхад би өөр яах байсан юм бэ? ( 2017 оны наймдугаар сарын 16-ны ѳдѳр, Удирдах Зѳвлѳлийн хурал дээр ингэж хэлэв)

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:хөөрхий Сандуй намын санхүүжилтийн төлөө явсаар хэрэгт орж шоронд явлаа. Энэ төлөвлөгөөг гардан хийж, нөхөддөө ярьсан Доржзодовт яагаад хариуц**** тооцохгүй мулталж байгаа юм бэ. Доржзодовын төлөвлөгөөг ярьсаныхаа төлөө яагаад Сандуй, Ганбаатар нар хэрэгт орж, яриаг сонссон Энхболд, Хүрэлсүх, Амарбаясгалан, Оюун-эрдэнэ нар яагаад хариуц**** хүлээхгүй байна вэ. Шударга бус шийдвэр байна. Хөөрхий Сандуй улс төрийн золиос болчихлоо 2019-11-28
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?