2020 оны 1-р сарын 1-ээс НДШ-ийг хоёр хувь нэмэхээр Улсын тѳсѳвт тусгасныг Монголын Үйлдвэрчний Эвлэлээс эсэргүүцэж тайван жагсаал хийснийг Монгол улсын ерѳнхийлѳгчийн зүгээс дэмжиж буй.
УИХ-аар баталсан ирэх оны улсын нэгдсэн төсөв Ерөнхийлөгчийн Тамгын газарт хараахан ирээгүй. Үзэж судлаад, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл дээр нэмэгдэх хоёр хувьд хориг тавина гэж ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдээд байна. Компаниуд ажилчдынхаа НДШ-д маш ѳндѳр хувь буюу 23%-ийн татвар тѳлдѳг. Үүнийг нэмж 25 хувь болгох нь Үндэсний олон компани үүдээ барихад хүргэж, ажлын байр хумигдаж, ядуурал ихэснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
О.Гоо-Оюун