П.БАЯР: ѲѲРИЙН СѲНѲѲГЧ ОНГОЦТОЙ БОЛЖ БАЙГАА НЬ САЙН Ч...

2019-11-18  

П.БАЯР: ѲѲРИЙН СѲНѲѲГЧ ОНГОЦТОЙ БОЛЖ БАЙГАА НЬ САЙН Ч...

Үр дагаврыг сайн тооцох хэрэгтэй..Юуны ѳмнѳ маш ѳндѳр ашиглалтын зардал гарна. Онгоцны нислэгээ удирдах радар,  удирдлага-хяналтын системийг  барьж байгуулах шаардлага бий болно. Ѳмнѳ ашиглаж байсан цэргийн онгоцны Налайхын буудлыг ашиглах боломжгүй. Аль хэдийнээ нураагаад, тоносон.  Нисгэгчид, засвар үйлчилгээ хариуцсан инженер техникийн ажилтнууд, нарийн багаж , тоног төхөөрөмж хэрэгтэй. Тэгээд ч манайхан ашиглалтын хугацаа нь дуусах дѳхсѳн хуучин онгоц л авах чадалтай. Дагалдаад,  сэлбэг хэрэгсэл, сум, пуужин, бөмбөг авах болно. Гэтэл хэнтэйгээ ч байлдах гэж байгаа билээ. Бодоход ердѳѳ л билэгдлийн чанартай аж.  Гадаадын өндөр хэмжээний  зочид нисч ирэхэд нь хүндэт харуул маягаар дэргэд нь нисэх биз. Дэндүү ѳндѳр  үнээр тоглох нь дээ. Нэмээд, онгоцоо нийлүүлсэн  ОХУ-ын өмнө бид улс төрийн өрѳнд унана. Үнэгүй бяслаг зѳвхѳн хавханд л байдаг. Монгол улсыг  ШХАБ, Евро-азийн эдийн засгийн холбоо, Гаалийн холбоонд элсэхийг тулгана. Эдгээр байгууллагад элссэнээр Монгол Улс улс төр-эдийн засгийн эрх чөлөгөө алдана. Улс төрийн хувьд НҮБ-ын индэр дээрээс дураараа ярьж болохгүй, ОХУ болон ШХАБ-ын саналыг дэмжихийг шаардана.  Эдийн засгийн хувьд хамгийн манай газар тариаланд хүнд тусна.  Оросоос оруулж ирэх  буудай, төмс, хүнсний ногоотой Монголын тариаланчдын ногоо үнийн ѳрсѳлдѳѳнд цохиулна.  Олон мянган газар  тариалан эрхлэгчид,  ногоочид, фермерууд зах зээлээс шахагдана.  Сѳнѳѳгч онгоцтой боллоо гэж хѳѳрцѳглѳхѳѳсѳѳ ѳмнѳ юутай тулгарахаа тунгаацгаая, монгол ахан дүүс ээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
у:улс юм чин онгоцтой байх естой шүү дээ тэр зардал гардаггал юм байгаа биз агаарын орон зайг хамгааллах хэрэгтэй байх боловсон хүчин хангалтай их байгаа шүү дээ 2019-11-21
Ь:Дэлхийд дэндүү ганцаардаж байснаас тэр Шанхайд нь элсэх л хэрэгтэй байгаа юм даа. Том болзолтой элсэнэ шүү дээ. 2019-11-21
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?