ЦАХИМ СПОРТЫН НААДАМ БОЛНО

2019-11-18  

Цахим спортын асуудлаар хэлэлцэх,бусдад таниулах зорилгоор “Электрон спортын наадам”ыг 2020 оны 1 сарын 11 нд зохион байгуулах талаар МESA мэдээллээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө цахим спорт гэдэг мөрөөдөл,хэдэн арван жилийн дараах  зүйл шиг санагддаг байсан.Харин технологийн хөгжил дэвшлийг дагаад уламжлалт спорт,бидний мэтгэлцдэг зүйлс зарим нь уг үндсээрээ өөрчлөгдөж байна.Үүний адил цахим тоглоом хэдхэн жилийн дотор хурдацтай хөгжиж шинэ эриний спорт гэх тодотголтой болжээ.

Тийм ч учраас Electronics Sport Festival бол спортын хамгийн шилдэг мэргэжилтнүүд  экспертүүд  цахим спортын талаар хэлэлцэх,шинэ эриний залуусын үзэл бодол мэдрэмжийг хуваалцах ирээдүйн талаархи бодит төсөөллөө илэрхийлэх талбар болох ажээ,Энэхүү фестиваль нь  зөвхөн цахим спортын төдийгүй бүхийл спортын ирээдүйн чиг баримжааг тодорхойлох,технологийн дэвшил дээр суурилсан эхлэл,шинэ мэдрэмжийн нийлэмж хэмээн тодотгож болно.Эл тэмцээний үеэр спортын мэргэжилтнүүдийн, медиа салбарт спортын контент үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэг, электрон спортын бүх төрлийн тэмцээнүүдийн гранд финалууд, showmatch, косплэй зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдах юм байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?