ОХУ-ЫН СУЛ ТАЛЫГ ХЯТАД УЛС ДУРЬДЛАА

2019-11-18  

Дэлхийн хүчирхэг  гурван орны тоонд  багтдаг ОХУ-ын дөрвөн сул талыг Хятадын “Sohu” цахим хуудасаар  нийтэлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэн эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдтэй харьцах харьцааны тэнцвэргүй байдлаас гадна ЗХУ-ын бутралын үр дагавар нь хүн амтай холбоотой асуудалд хамаарна. Олон үндэстэн шингэсэн хүн амыг удирдах нарийн төвөгтэй байдал, эдийн засгийн бэрхшээлүүд зэрэг нь сул талд багтана хэмээн нийтлэлд цохон тэмдэглэсэн байна.

Цаашлаад эдийн засгийн нэг чигт төвлөрсөн байдал хийгээд газарзүйн байршлын хувьд тийм ч тохиромжтой бус байгааг дурдсан байна. Түүнчлэн олон улсын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан “ОХУ АНУ-ын эрх баригчдын зүгээс үзүүлэх шахалттай тулгарах нь гарцаагүй юм” хэмээн нийтлэлд өгүүлсэн байна.

 

Э.Сувд-Эрдэнэ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?