ДОНАЛЬД ТРАМП БНХАУ-ЫГ ТАТВАРАА НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ ДАРАМТАЛЛАА

2019-11-20  

АНУ-д ашигтай гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадахгүй бол татвараа нэмэгдүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг дахин сүрдүүлжээ. “Хэрэв бид Хятад улстай гэрээ байгуулж чадахгүй бол би татварыг улам нэмэгдүүлнэ. Тус улс надад таалагдахгүй байгаа гэрээг байгуулах гэж байна” гэж Д.Трамп сайд нарын танхимын хурлын үеэр мэдэгджээ. АНУ болон БНХАУ сүүлийн 16 сарын турш “худалдааны дайны” байдалд байгаа юм. Хоёр улс бараа бүтээгдэхүүнүүддээ нэг бус удаа худалдааны татвар ногдуулж, мөн нэмэгдүүлсэн билээ. Эдийн засгаараа тэргүүлэгч хоёр улсын худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн бөгөөд худалдааны маргааныг зохицуулах нь эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх санаа зовнилыг багасгана гэж шинжээчид үзэж байгаа аж. Америк-Хятадын худалдааны ээлжит хэлэлцээ 10 дугаар сарын эхээр болсон юм. Уг хэлэлцээний дараа Америкийн эрх баригчид Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх шийдвэрээ хойшлуулсан билээ. 

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Энэ хүнээс өөр хүн ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ын эдийн засаг алдагдалд орж өрийн хэмжээ нэмэгдэж, хятадын эдийн засгаараа АНУ-ыг гүйцэн түрүүлж, хууль бус цагаачид АНУ-ыг эзлэх болно. Тэгээд АНУ устаж мөхнө. 2019-11-20
zochin:huzaagiin hogiig bagach gesen hajgaarlaz buini zov huzaa hogond cadadguigeereen mongoluud zoog ideed bai 2019-11-20
zochin:ene uhaant eronhiilogch delhiin hun amiig huzaa hornoos hamgaalz buig oilgoh heregtei humuusee 2019-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?