МАЖОРИТАР ТОГТОЛЦООГООР СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХ ЗАХИАЛГЫГ МАН+АН ӨГСӨН ГЭВ ҮҮ?

2016-04-23  

Монголд нууц гэж зүйл байхгүй болсон. Хэн нэгний хэлж ярьж байсан зүйл биеллээ олох нь төдхөн. Сонгуулийн тов хойшлоно, сонгуулийн хууль өөрчлөгдөнө, захиалагч нь МАН+АН гэж ил далд ярьцгаах нь хэвлэлийнхний сонороос мултраагүй. Хуулийг хэзээ ч өөрчилж болохоор шинэчилсэн. Энэ бүхэн нь өөр хоорондоо уялдаатайг үгүйсгэхгүй. Цэцийн дунд суудлын дүгнэлт гарсан. Жагсаалт гэдэг нь Үндсэн хуулийн шууд сонгох гэдэг заалтыг зөрчсөн. Ийм дүгнэлт хийсэн.

Одоо түүнийг УИХ хүлээж, авах үгүйгээс сонгуулийн цаашдын үйл ажиллагаа хамаарна. МАН+АН-ын захиалга мөн эсэхийг удахгүй харах цаг ирэх нь. Пропорциональ системийг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл алга гэж судлаачид дүгнэж байна. Гэхдээ энэ тогтолцоонд давуу тал бас бий. Энэ бол сонгогчдын өгсөн санал бодит тусгалаа олж, тэр хэмжээгээр нам нь УИХ-д суудалтай болдог. Сул тал нь ард иргэдийн сонгох хүсэлгүй улс төрчид жагсаалтаар халхлагдан төрд үлдэх талтай.

Мажоритар систем бол, ижил тэнцүү хувийн дэмжлэгийг сонгогчдоос авсан хэрнээ, суудлын тоо нь эрс зөрүүтэй гарах сул талтай. 2000 оны сонгуулиар АН 49%-ийн санал авчихаад ганц Л.Гүндалайтай үлдсэн түүхэн сургамж бий. Давуу тал нь хэн ч жагсаалтын ард нуугдаж үлдэхгүй. Гэхдээ Монголын хувьд хэлбэлзэл, савалгаа ихтэй өнөөгийн нөхцөлд холимог систем нь илүү үр өгөөжтэй санагдана. Тэгээд ч дэлхий нийтийн хандлага пропорциональ тогтолцоо шилжиж буйг манай хууль тогтоогчид дахин нэг саначихад гэмгүй санагдана.

 

 

 

Тоймч Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баяраа:Бүгд худлаа. Сонгуулийн гаж тогтолцооны хүн сонгох аргыг нь эсрэг аргаар өөрчлөөгүй цагт хэзээ ч зөв засаглал бүрдэхгүйг түүх хангалттай батлан харуулсан. Гэтэл сонгууль хийх гээд байгаад харамсаж байна. Бид ардчилсан нийгэм, сонгууль, наманцрууд 3-аас бүрэн с**** цаг нь болсон. 2016-04-24
Баяраа:Бүгд худлаа. Сонгуулийн гаж тогтолцооны хүн сонгох аргыг нь эсрэг аргаар өөрчлөөгүй цагт хэзээ ч зөв засаглал бүрдэхгүйг түүх хангалттай батлан харуулсан. Гэтэл сонгууль хийх гээд байгаад харамсаж байна. Бид ардчилсан нийгэм, сонгууль, наманцрууд 3-аас бүрэн с**** цаг нь болсон. 2016-04-24
гэрэлт-од:яааж луйВАРДАХ УУ ГЭЖ БОДООЛ байж байхымаа эд нар 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?