Хорт хийн ялгарлын өндөр стандарт бүхий “LA Auto Show” энэ долоо хоногийн баасан гарагаас ирэх 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулагддаг авто шоуны үеэр дэлхийн 40 гаруй брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулах юм байна. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид шинэ загварын цахилгаан тээврийн хэрэгслүүд болон зарим алдартай загварынхаа цахилгаан, хос хөдөлгүүртэй загварыг олон нийтэд үзүүлэхээр болжээ.
Э.Сувд-Эрдэнэ