ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯН ЭНЭ САРЫН 25 НААС ЭХЭЛНЭ

2019-11-22  

УИХ-ын хууль зүйн байнгын хороо,жендэрийн үндэсний хороо,НҮБ-ын хүн амын сан  хамран энэ сарын 25 наас эхлэн ирэх сарын 10 ны өдрийг хүртэл “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн”аяныг зохион байгуулахаар боллоо. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг байна.

Монгол Улсын хувьд төрийн бус байгууллагын санаачилгаар 1998 оноос эхлэн тус аяныг зохион байгуулж эхэлжээ. Энэ жил төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Ойлгоё хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор зохион байгуулах аж. Уг аяны хүрээнд 2019 оны 12 сарын 2 ны өдөр хүчирхийллийн эсрэг нэгдсэн иргэн бүр “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д дуу хоолойгоо нэгтгэн Сүхбаатарын талбайд жагсана.Түүнчлэн энэхүү аяны хүрээнд хийгдсэн ажлууд,видео танилцуулга,постэр зэрэг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн  https://www.facebook.com/MongolianPolice/  хуудсанд нийтлэгдэнэ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?