Техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед харилцаа холбооны тав дахь үеийн 5G Сүлжээг ажиллуулахад гар бие оролцохыг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “APPLE” компани болон тус компанийн тэргүүн Тим Кукт санал болгожээ. Энэ тухай АНУ-ын Төрийн тэргүүн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.Түүнчлэн 5G бүтээх ажилд APPLE компани оролцох эсэх талаар асуухад энэ бүхнийг хийхэд мөнгө, технологи төдийгүй Тим Кукын хэтийн төлөвлөгөө зэрэг бүх зүйл тэдэнд бий” хэмээн Д.Трамп цохон тэмдэглэжээ. Шинэ үеийн 5 G сүлжээ нь 4G сүлжээнээс илүүтэй өндөр хурдтай,дохио дамжуулахдаа саатал багатай сүлжээ юм байна.
Т.Хуншагай