МОНГОЛ УЛСЫН ШҮҮХЭД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-11-22  

ХБНГУ-ын Засгийн газраас шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарт "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн менежер Б.Энх-Амгалан мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг танилцуулж, нийлүүлэгч "Би-Эм-Ди” компани дөрвөн жилийн турш баталгаат үйлчилгээг хариуцаж ажиллахыг мэдээлэв.Түүнчлэн германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь манайхтай олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд  өмнө “Иргэн 2014”сестимийн сервир,сүлжээний тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж байсан хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр онцоллоо.Өндөр хүчин чадал бүхий уг цогц төхөөрөмж нь Монгол улсын шүүхийг цахимжуулахад нэгэн чухал алхам бөгөөд мэдээллийн аюулгүй байдал болно.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?