СҮҮЛТ ОДНООС ОРГАНИК БОДИС ИЛЭРЧЭЭ

2019-11-22  

Японы одон орон судлаачид Жакобини-Зиннер хэмээх сүүлт одны бүтцээс органик молекулууд илрүүлжээ. Эрдэмтдийн энэхүү судалгааг Корнеллийн их сургуулийн цахим хуудас болон “IKARUS”сэтгүүлд нийтэлсэн байна. Жакобини-Зиннер сүүлт од нь /албан ёсны нэр нь 21P/Giacobini-Zinner буюу 21P/GZ/ Бархасбадь гарагийн аймаг төрөлд хамаардаг бөгөөд 6.6 жилд нарыг тойрон эргэлддэг ажээ. Ихэвчлэн 10 дугаар сарын эхээр ажиглагддаг Драконид гэдэг солирын урсгал энэ сүүлт одтой холбоотой байна.энэхүү сүүлд од ньНарны аймгийн судлагдсан бүх сүүлт одны зургаагаас илүүгүй хувийг нэгтгэдэг GZ сүүлт оддын төрөлд хамаарна. Энэ төрлийн биетүүд нь дэгдэмхий бүрэлдэхүүн хэсэгтэй бүтцээрээ бусад сүүлт одноос ялгаатай аж. Японы сансар судлалын агентлагийн Сансар, одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Такафуми Оотсубо ахлагчтай одон орончид уг сүүлт одыг нарнаас 1.04 одон орны нэгж зайд, нартай хамгийн ойр цэгт байх үед нь Хавайн арлын “Subaru” огторгуйн дурангийн тусламжтайгаар судалсан байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?